Анжелина Жоли Сирийн дүрвэгсэдтэй уулзана

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

Анжелина Жоли Сирийн дүрвэгсэдтэй уулзана

НҮБ-ын дүрвэгсдийн агентлагын сайн санааны элч жүжигчин Анжелина Жоли Сирийн дүрвэгсэдтэй уулзахаар Турк очих гэж буй талаар тус улсын гадаад хэргийн яамнаас мэдээлсэн байна. Виз хүссэн өргөдлөө өчигдөр гаргасан  Анжелина Жоли маргааш Истанбулд очих ажээ.

8,000 гаруй Сиричүүд цэргийнхний халдлага, хүчирхийллээс дүрвэн Турк руу гарсан байна. Анжелина Жолиг 2001 онд 20 гаруй оронд очиж, эх нутгаасаа дүрвэсэн хүмүүсийн хүнд бэрх нөхцөл байдалтай танилцаж, тэдэнд сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн гэж НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар  сайн санааны элчээр нэрлэсэн юм.

Жүжигчин 2000 онд “Булш ухагч” киноны зураг авалтаар Камбожид очсон цагаасаа эхлэн хүмүүнлэгийн үйлсэд хүчин зүтгэх болсон байна. Тэрбээр дэлгэцийн бүтээлд тоглосон дүрээр олон шагнал хүртэж байснаас гадна 1999 онд "Girl, Interrupted." киноны дүрээр кино академийн “Оскар”-ын шилдэг туслах дүрийн шагнал хүртсэн юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж