Хэргийн газарт. Зургийг: Google Street View сервис
Америкийн Питтсбург хотод явж байсан машиныг буудсан хэрэг гарч дөрвөн хүн хэлмэгдсэн байна. Хэрэг явдал Браунсвилл-Роуд районы Аманда-стрит гудамжинд гарчээ гэж WTAE Pittsburgh дамжуулав.
Хотын эрх баригчдын мэдээгээр, дөрвөн хүн шархадсаны 11, 12 настай хоёр хүүхдийн биеийн байдал хүнд байгаа гэнэ. Өөр нэг 16 настай хүү хөлдөө шархадсан байв. Дөрөв дэх хүн хөнгөн шархаджээ.
АНУ-д хүмүүсийн олон нийтийн газарт буудах нь ердийн хэрэг болж байна. Хамгийн сүүлчийн дуулиантай хэрэг Калифорнийн Сан-Бернардино хотод арванхоёрдугаар сарын 2-нд гарсан юм. Энэ халдлагаар 14 хүн амиа алдсан бөгөөд хэргийн алан хядлага гэж эрх баригчид үзжээ. Буудалцааны нэгэн гэр бүлийн эхнэр, нөхөр хоёр үйлдсэн юм. Тэд “Исламын улс” бүлэглэлийг дэмжигчид байсан ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР