Air New Zealand бүрэн автоматжсан ачааны системийг үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2015.12.12-нд нийтлэгдсэн

Air New Zealand бүрэн автоматжсан ачааны системийг үзүүлэв

Фото: Air New Zealand

Шинэ Зеландын Air New Zealand нисэхийн компани буудлууд ачаа өгөх бүрэн автомажсан системийг үзүүллээ. Stuff.co.nz мэдээлснээр, анхны таван тийм төхөөрөмжийг Окленд хотын нисэх буудалд байрлуулсан байгаа ба ирэх жилийн эхнээс өөр найман систем угсрагдах юм.

Одоо зорчигчид ачаагаа өгөхөд өөрийн паспорт ба нисэхийн суудлын тасалбараа тусгай терминалд сканердуулах хэрэгтэй. Тэдний хувь хүний мэдээллийг тусгай биометрийн камерт тулган үзэх юм. Үүний дараа тэд ачаагаа жигнүүлээд тусгай хөдөлгөөнд шатаар илгээх юм.

Шинэ технологи нь ачаа өгөх ажиллагааг хурдасгах бөгөөд тэнд ажиллаж байсан хүмүүсийг өөр байранд ажлуулах боломжийг өгч байна.

Аравдугаар сард Дубайн Аль-Мактум гэх олон улсын нисэх буудалд терминал роботуудыг ажиллуулах болсон тухай мэдээлж байлаа. Тэдний тусламжтайгаар транзитийн визийг мөн хүрэлцэн ирсний дараа олгох түр визийг өгөх ажиллагааг явуулах юм байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж