Б.Чингүүн ээлжит шинэ киногоо танилцуулна

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

Б.Чингүүн ээлжит шинэ киногоо танилцуулна

Сүүлийн үед Монголын кино урлагт богино хэмжээний киногоороо олонд танигдаж буй залуу найруулагч Б.Чингүүний ээлжит шинэ бүтээл бэлэн болжээ. Тэрбээр  “Юнител” группээс санаачлан зохион байгуулсан “The Call” нэртэй богино хэмжээний кино төслийн хүрээнд “My Rose” буюу “Миний сарнай” богино хэмжээний киногоо үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод байгаа юм. 

“The call” төсөлд  адал явдал, комеди, драм, романс, арт хаус зэрэг төрлүүдээр уран бүтээлээ амилуулахаар 30 орчим уран бүтээлч өрсөлдөж, шилдэг таван найруулагчын зохиол шалгарсан юм.  Эдгээр шилдгээр шалгарсан таван бүтээлд “Боролдой” студийн найруулагч Д.Мягмар “Дежавү”, “Креатив арт” студийн найруулагч Б.Чингүүн “Миний сарнай”, “ZMN” продакшны найруулагч Н.Ганбат “Хамгийн чухал нь”, найруулагч Л.Бат-Амгалан “Дуудлага”, “Илд” продакшны найруулагч С.Баттулга “Юуны төлөө” бүтээлүүд багтжээ.

Найруулагч Б.Чингүүн “Миний сарнай” богино хэмжээний киноныхоо нээлтийг маргааш буюу энэ сарын 17-нд “Өргөө” кино театрт 18.00 цагаас хийх юм. Түүний ээлжит шинэ бүтээлийн гол дүрд УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг, Х.Энхзаяа, У.Цасжин нар тогложээ.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж