МАН-ын бага хурал хаалттай болж байна

Хуучирсан мэдээ: 2015.12.12-нд нийтлэгдсэн

МАН-ын бага хурал хаалттай болж байна

МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Бага хурлаар ямар асуудал хэлэлцэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч ирэх сонгуулиар хэнийг нэр дэвшүүлэх вэ, мөн МАХН-тай хамтрах уу зэрэг асуудлыг хөндөж магадгүй байгаа аж.

Мөн эдийн засгийн байдал, ипотекийн зээлтэй холбоотой асуудлыг хэлэлцэх аж. МАН-ын Бага хурал 310 гишүүнтэй. Хэдийгээр өнөөдөр болох уг хурлыг албан бус гэж буй ч сонгуульд хаанаас хэнийг “сойх” вэ гэдгээ урьдчилан хэлэлцэнэ гэх мэдээл байна.

Бага хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.

Г.ТУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж