Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг баталсан сургаар буюу өнгөрсөн тавдугаар сард 1880 төгрөг болж “гялайлгасан” долларын ханш ер нь 2000-гаас бараг доошилсонгүй.
Хоёр жилийн өмнө доллар 1700 боллоо хэмээн бачимдаж, зарим нэг нь Төрийн ордон руу “салаавч” гаргаж эсэргүүцлээ илэрхийлж байсан монголчууд өдгөө долларын ханш 2002 төгрөгт хүрчихээд байхад таг чимээгүй байгааг харвал, хувь заяатайгаа бараг эвлэрчээ гэмээр.
Өнөөдрийн байдлаар “Найман шарга” зах дээр нэг ам.доллар 2000 төгрөгтэй тэнцжээ. Харин арилжааны банкууд 2002 төгрөгөөр доллар зарж байна. Цаашдаа ханшийг зүү хэдий заахыг хэлж чадахгүй ч, ирэх оны улсын төсөвт нэг ам.долларыг 2030 төгрөгөөр тооцон суулгасан юм.
Сангийн яам өнгөрсөн жил долларын ханшийг 1800 төгрөгт барина хэмээн төсөвт суулгасан боловч, 200 төгрөгөөр алдчихлаа.
Мэдээж, гадаад зах зээл дэх эрдэс баялгийн үнийн уналт Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа нь үнэн ч хамгийн гол нь Монголын эрх баригчдын үл ойлголцол, засаглалын хямрал дээр долларын ханш “галзуурсаар”. Дотогшлох долларын урсгалууд царцаж, харин эрх баригчдын зүгээс “Эдийн засаг зөөлөн газардлаа” хэмээн тайлбарлаж байгаа нь талхаа таллаж авдаг болсон монголчуудыг даапаалаад ч байгаа юм шиг.
Гадаадын хөрөнгө оруулалт хасахтай гарсан хэвээр, Ч.Сайханбилэг амалсан ёсоороо нэг ч төслөө урагшаа хөдөлгөж чадсангүй.
Хэрэв ирэх лхагва гаригт Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах 4.2 тэрбум долларыг Улаанбаатарт үзэглэх нь үнэн бол энэ нь цус алдсаар байгаа эдийн засагт “амь тариа” болж магадгүй байна.
Гэхдээ манай Монголын эх орончид саад хийгээд аманд орж ирсан шар тосыг хэлээрээ түлхчихгүй бол шүү дээ. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөд далд баталлаа гэж хардаад гарын үсэг цуглуулаад байгаа хүмүүс Улаанбаатарт байгуулах энэ гэрээг баллачихаж чадах л хүмүүс. Гэхдээ үнэхээр эх орондоо хайртай бол өр зээлэндээ зарагдсан эдийн засгаа аврахын тулд энэ бүтээн байгуулалт явагдах ёстой гэдгийг ойлгох цаг болжээ. Бүхнийг улстөржүүлэхийн хэрээр бид юу ч хожсонгүй. Энэ бүх улстөржилт, дотоодын маргаанаас бол долларын л үргэлж дээшээ өгссөөр, Монголын эдийн засаг дах бүх үзүүлэлтүүд дандаа доошоо унасаар л.
Т.СОЛОНГО
Ханшийн архив
Капитрон | 1,991.00 | 2,000.00 |
Евро Ази | 1,998.00 | 2,000.00 1.00 |
"Номин Карт" ББСБ | 1,997.00 | 2,000.00 |
Голомт | 1,991.00 | 2,001.00 |
ХХБанк | 1,992.00 | 2,001.00 |
Капитал банк | 1,994.00 | 2,001.00 |
Төрийн банк | 1,991.00 1.00 | 2,001.00 |
Уран уургач | 1,998.00 | 2,001.00 |
East Eagle | 1,998.50 0.50 | 2,001.00 0.50 |
ХААН | 1,993.00 2.00 | 2,002.00 1.00 |
КРЕДИТ банк | 1,993.00 | 2,002.00 |