Лагардын өрсөлдөгч Хятадад айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

Лагардын өрсөлдөгч Хятадад айлчилж байна

Мексикийн Төв банкны тэргүүн Агустин Карстен ОУВС-гийн тэргүүнд сонгогдохын тулд дэмжлэг авахаар Хятадад айлчилж байна. Карстен Латин Америк, Азийн орнуудаас дэмжлэг авна гэж найдаж буй ажээ. Агустин Карстен, Францын Сангийн сайд Кристин Лагард ОУВС-гийн тэргүүний төлөө өрсөлдөж буй эцсийн шатны нэр дэвшигчид юм. ОУВС-гийн тэргүүнийг өмнө нь Европын орнуудаас сонгодог байсан юм. Харин  Хятад, Энэтхэг, Бразил зэрэг орнууд энэ уламжлалыг халж, Стросс-Каны албан тушаалд Латин Америк, Азийн орноос нэр дэвшигчийг сонгох хүсэлтэй байна. Карстен эдийн засгийн чиглэлээр хуримтлуулсан туршлагаараа ОУВС-гийн тэргүүнд тохирох хүн гэж өөрийгөө тодорхойлжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж