“Монгол туургатан” анхдугаар их наадам эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.12.12-нд нийтлэгдсэн

“Монгол туургатан” анхдугаар их наадам эхэллээ

“Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг”, Монголын боксын холбооноос зохион байгуулж буй “Монгол туургатан” анхдугаар их наадам өнөөдөр Монгол бөхийн өргөөнд эхэллээ. Энэ сарын 14-ний өдрийг хүртэл үргэлжлэх тус тэмцээнд БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, Монгол Улсын шилдэг боксчид Олон улсын AIBA дүрмийн дагуу өрсөлдөнө.

Хуваарийг танилцуулья:

12.12:

  • 07.00-08.00 Нэгдсэн жин үзлэг
  • 09.00-10.00 Сугалаа
  • 13.00 Урьдчилсан тулаан 24 хос

12.13:

  • 07.00-07.30 Жин үзлэг
  • 15.00 Хагас шигшээ тулаан 12 хос

12.14:

  • 07.00-07.30 Жин үзлэг
  • 16.00 Шигшээ тулаан
  • * Хүрэл медалийн төлөө 6 хос
  • * Алтан медалийн төлөө 6 хос
  • 21.00 Үдэлтийн хүлээн авалт (Чингис хаан зочид буудал)

12.15: Зочдыг үдэн гаргах.

Манай улсаас Г.Ган-Эрдэнэ, Г.Ариунболд, М.Чухал-Эрдэнэ, Т.Жалдасбек, М.Гандулам, А.Нурлан, Б.Төмөрхуяг, Х.Энх-Амар, Э.Цэндбаатар, Э.Идэрхүү, Б.Мишээлт, Х.Тулга, Д.Отгондалай, Б.Жавхлан, О.Батхүү, Ц.Пүрэвсүрэн, Б.Чинзориг, Г.Баярхүү, О.Норовбал, Ц.Отгон-Эрдэнэ, Б.Түвшинбат, О.Батзориг, З.Энхзориг, Д.Давааням нарын тамирчид оролцоно.

Тэмцээн Олон улсын боксын холбооны дүрмийн дагуу тоглолт 3 минутаар 3 раунд-р явагдана.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж