Монгол цэргүүд 15-16-р зуунд дайн тулаанд орохдоо сумны хамгаалалттай гутал өмсдөг байв. Энэхүү гутлын түрүү нь өвдөг доогуур татам урт бөгөөд арьсан түрүүнийхээ завсарт нимгэн төмрийг давтан хавтгайлан хэлхэн зүүсэн нь харван ирэх сумнаас хамгаалдаг байжээ.