Нидерландад терроризмын хэрэгт холбогдуулан 19-41 насны есөн хүнийг яллажээ. Амстердам хотын шүүхэд залуучуудыг “Исламын улс” бүлэглэлд элсүүлэхэд зуучилдаг хэмээх хэрэгт буруутган найман эрэгтэй, нэг эмэгтэйг шүүжээ. Тэдэнд шүүхээс зургаа хүртэл жил шоронд хорих ял оноосон байна.
Харин тэд жихадыг дэмжсэн жиргээнээс болж баривчлагдсан хэмээгээд үг хэлэх эрхийг нь зөрчсөн гэж мэдэгджээ. Шүүх хурал өндөр харуул хамгаалалт дор болсон бөгөөд хоёр яллагдагч биечлэн оролцоогүй тухай хэвлэлийнхэн мэдээлжээ. Хэрэгтнүүдийг өнгөрсөн жил Гааг хотын захаас баривчилсан байв.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: ВВС
Холбоотой мэдээ