Нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2015.12.11-нд нийтлэгдсэн

Нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулна

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс өнөөдөр иргэдэд зориулж нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр хуурамч мөнгөн тэмдэгт, иргэний бичиг баримтын нууцлалыг танилцуулах юм байна. Мөн дараах зөвлөгөө, мэдээллийг иргэдэд өгөхөөр болжээ. Нээлттэй хаалганы өдөр 9.30-15.00 цаг хүртэл үргэлжлэх юм байна.

1. Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх

2. Хууль зүйн зөвлөгөө өгөх

3. Иргэдээс өргөдөл, гомдол хүлээж авах, хэлтсийн үйл ажиллагааг танилцуулах

4. 2014 онд хийсэн шинжилгээний талаарх статистик мэдээ өгөх, хэлтсийн үйл ажиллагааг танилцуулах

5. Гэмт хэргийн улмаас хохирсон тохиолдолд Шүүх эмнэлгийн үйлчилгээг хэрхэн авах талаар зөвлөгөө өгөх, сураггүй болсон хүн танигдаагүй цогцсыг мэдээллийн сангаас хайх талаар зөвлөгөө өгөх, нас барсан хүний ар гэрт нас барсан тухай гэрчилгээ олгох талаар зөвлөгөө өгөх

6. Иргэдийн гарын хээний дардсыг авч дурсгал болгон өгөх

7. Зөөврийн “Папилон” танилцуулах

8. Хуурамч мөнгөн тэмдэгт танилцуулах, иргэний бичиг баримтын нууцлалыг танилцуулах

9. Шинжээчдийн зөөврийн цүнхийг танилцуулах, “Сэндвич” лаборатори танилцуулах

10. Хэлтсийн үйл ажиллагааг танилцуулах, шинжилгээ явуулах журам, зааврын талаар танилцуулах, иргэдийн цусны даралт үзэх, гэмтлийн зэрэг тогтоох тухай, цогцост шинжилгээ хийх тухай, давтан шинжилгээ хийх тухай

11. Нэг цэгийн үйлчилгээний талаар танилцуулах, зөвлөгөө өгөх

12. Иргэдийн цусны бүлгийг тодорхойлох, тус хэлтэст хийдэг шинжилгээний талаарх зөвлөгөө өгөх ажээ.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж