Монголын Хөлбөмбөгийн Холбоо 2015 оны шилдгийн шилдгүүдээ тодруулах "Алтан бөмбөг" шагнал гардуулах ёслолын ажиллагаа маргааш/12.12/ болох гэж байна. Энэхүү шилдгүүдийг тодруулах саналын хуудсыг өчигдрийн 17:00 цагт бүрэн хаасан юм.
Саналын хуудсыг тоолох коммист МХБХ-ны дэд Ерөнхийлөгч Б.Буман-Учрал, МХБХ-ны техникийн захирал Ш.Жаргалсайхан, МХБХ-ны техникийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Жаргал болон МХБХ-ны техникийн хэлтсийн ажилтан О.Аззаяа, маркетингийн хэлтсийн менежер Б.Учралсайхан нар ажиллалаа.
2015 оны "Алтан бөмбөг" шагналын "Бэлгэдлийн шигшээ баг"-т нийт 30 тамирчин нэр дэвшсэн юм. Эдгээр тамирчдаас "Хүрхрээ" үндэсний дээд лигийн дасгалжуулагч, багийн ахлагч, "Хүрхрээ" үндэсний 1-р лигийн багийн дасгалжуулагч, ахлагч болон Монголын спортын сэтгүүлчдийн 14 гишүүдийн саналаар 11 тамирчин "Бэлгэдлийг шигшээ баг"-т багтлаа. Маргааш бусаю "Алтан бөмбөг"-ийн эзэд тодорно.
Ингээд та бүхэндээ номинаци тус бүрт өрсөлдөж хамгийн өндөр санал авж эцсийн шатанд тунан үлдсэн гурван шилдэг болоод бэлгэдлийн 11 тамирчинг танилцуулж байна.
1.Шилдэг дасгалжуулагч
Энэхүү номинацид нийт таван дасгалжуулагч өрсөлдөж байснаас хамгийн өндөр санал аван эцсийн шатанд тунан үлдсэн дасгалжуулагч нарыг танилцуулж байна.




