Үнийн өсөлт далласан өдрүүд үргэлжиж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

Үнийн өсөлт далласан өдрүүд үргэлжиж байна

ТАКСИНИЙ ҮНИЙГ НЭМЭЭГҮЙ ГЭВ

Түлшний хомсдол нийтийн тээв­рийн үнийг өсгөж зорчих тасалбарын үнэ 400 төгрөгт хүрснээр 10 гаруй хо­нолоо. Төрийн өмчийн автобус баазууд үнээ нэмээгүй ч нэмэхээсээ дор үйлчилгээ үзүүлж, автобусны тоо­гоо цөөлөн, эргэлтийн хурдаа эрс багасгаад байгаа. Тээврийн хэ­рэгслүүдийг мөлхөхөд хүргэж буй дараагийн давалгаа нь АИ-92 шатахууны хомдол байлаа. Учир нь өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлэн АИ-92 литр нь 1500 төгрөгт хүрч шатахуун түгээх станцууд үнийн самбараа нэгэн зэрэг солилоо. Хэв­лэлүүдээр гарсан мэдээллээр бол хо­тын захын шатахуун түгээх стан­цуудад АИ-92 шавхагдаад байгаа аж. Салбарын яамны мэргэжилтнүүд түлш, шатахууны хомсдол тун удах­­гүй арилна гэх ч ирэх есдүгээр сар хүр­тэл хойд хөршийг нефтийн бүтээгдэхүүнийхээ хягаарлалтыг чангал­сан хэвээр байх нь гэж хэлсэн. Түлш, шатахуунаар цангаж бай­гаа эдийн засаг түрүүчээсээ үнийн өсөлтийг мэдрүүлж эхэллээ. Ту­хайлбал, такси үйлчилгээ эрхлэгчид үнээ километр тутамд 600 төгрөг болгож нэмлээ. Хувиараа такси үйл­чилгээ эрхлэгчид энэ үнийг 700 төгрөг болгосон гэх мэдээлэл ч  байна. Харин нийслэлийн Нийтийн тээврийн газраас үүнийг үгүйсгэсэн юм. Тус газрын олон нийт­тэй харилцах албаны мэр­гэжилтэн Б.Баттулга, “Так­сины үйлчилгээ эрхлэгч 10 компани бий. Тэд үнээ нэмэх талаар бидэнд мэдээлэл ирүү­лээгүй. Энэ талаар мэдэг­дээгүй болохоор тариф нь хууч­наараа километр ту­тамд 450 төгрөг хэвээрээ бай­­гаа” хэмээн ярьж байна. Энэ дагуу такси үйлчилгээ эрх­­лэгчдийн холбоотой хол­богдох гэсэн боловч бүт­сэнгүй. Дизель түлшний хомс­дол өргөн хэргэлээний ба­раа бү­тээгдэхүүний үнийг хөө­рөгдөөгүй ч АИ-92 шатахууны хомсдол цаашид багагүй балаг тарих бололтой.  

БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮНЭ ҮНИЙН ӨСӨЛТИЙН ЭХЛЭЛИЙГ ТАВИХ УУ

“Наадмаас өмнө байшин­гаа засах сан. Чадвал хана, туур­­ганаас нь зузаалж тоос­го өрөх санаа байна. Нэг л мэдэхэд өвөл ирчихнэ дээ” хэмээсээр барилгын материа­лын үнэ судалж буй нэгэнтэй тааралдав. Ийм бодол, тооны машин хоёроо өвөрлөн 100 айлын ба­рилгын материалын зах руу зүг­лэх иргэд дулааны улиралд эрс нэ­мэгддэг. Харин долоо хоногийн өм­нөөс энд барилгын материалын үнэ өсч эхэлжээ. Энэ нь Эрээнээс Замын-Үүд хүртэл 70 км замд тээвэрлэлт хийдэг ачааны галт тэрэгний ачаа, тээврийн зардал огцом нэмэгдсэнтэй хол­боотой. Зүгээр ч нэмээгүй. “Улаан­баатар төмөр зам” ком­па­нийн ачаа эргэлт буурснаас үүдэж Эрээ­нээс Замын-Үүд хүртэлх зайд ачаа тээвэрлэлт буурснаас болж үнээ нэмжээ. Сарын өмнө энэ замд 60 тонн буюу нэг вагон ачааг 3-4 мянган юаниар тээвэрлэдэг байсан бол өнөөдөр найман мянга юань хүр­чээ. Наймаачид янз бүрийн үнэ хэлж байгаа ч сая хүртэлх төг­рөгийг тээвэрт өгч буй гэдэгтэй са­нал нэгдэж байв. Барилгын бүх төрлийн материалын үнийг нэмжээ. Ту­хайлбал, урд хөршөөс оруулж ир­дэг цемент долоо хоногийн өмнө 6000 төгрөгийн үнэтэй байсан бол өнөөдөр 7500-8000 төгрөгт хүрчээ. Мөн барилгын дулаалгын материалуудын үнэ 2000-4000 төгрөгөөр нэмэгджээ. Эдгээрийг дагаад жижиглэнгийн барааны үнэ ч өсч мэдэх нь. Наймаачид “Үнэ нэмэх үнэндээ амархан. Одоо бол бид нэмэхэд хэнийг ч буруутгах аргагүй болж байна” хэмээн ярьж байна.

Ямар ч байсан дизель түлшний хомсдлыг залгасан АИ-92 шатахууны үнэ өссөн нь эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөлөх нь. Үндэсний статистикийн хорооноос мэдээлс­нээр өргөн хэрэг­лээний бараа бүтээгдэхүүн тэр дундаа гурил, будааны үнэ өнгөрсөн долоо хоногоос 2.5 дахин өсчээ. Энэ өсөлт ирэх долоо хоногт ямар байхыг шатахууны зах зээл харуулна.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж