&#34Цайны цагаараа&#34 өөрийгөө хөгжүүлэх

Хуучирсан мэдээ: 2015.12.10-нд нийтлэгдсэн

&#34Цайны цагаараа&#34 өөрийгөө хөгжүүлэх

Өнгөрсөн жил "ОффисТийм" хүний нөөцийн компани АНУ-ын цайны цагийн тухай нэгэн судалгаа хийсэн аж. Судалгаагаар бол цайны цаг гэж байдаггүй юм байна. Тус судалгаанд хамрагдсан хүмүүсийн 48% нь үдийн цайны цагтаа 30 минут болон түүнээс ч бага хугацааг зарцуулдаг байна. Түүнчлэн судалгаанд хамрагдагсын 71% нь цайны цагаараа ч ажлаа хийдэг нэг бол нийгэмшиж байдаг ажээ.

Хэрэв та цайны цагаараа хоол идэж чаддаггүй юм бол яагаад өөрийгөө хөгжүүлэхэд зориулж болохгүй гэж? Тэгвэл цайны цагаа ухаалгаар ашиглахад тань туслах шилдэг алхмуудыг хуваалцаж байна.

Ухаалаг алхмуудыг ашигла

  • 10 минут бясалгал хий

  • Дүрмийн алдаа гаргахаас зайлсхийх үүднээс зөв бичгийн дүрмээ сайжруул. Үүнд бас л 10 минут зарцуулагдана

Хамт олонтойгоо харилц

  • Эхлээд өөрөө өөртөө , дараа нь тэдэнд хандах хандлагаа шалга

  • Дараа нь хөгжилтэй цахим карт илгээж,инээмсэглэ

Илүү ухаалаг, бүтээлч бай.

  • Шударгаар хэлэхэд ямар нэг зүйл унш. Энэ нь таныг бусад хүмүүсээс ухаалаг харагдуулна

  • Бүтээмжийг нэмэгдүүлэх аппликэйш нь татаж аваад,түүнийгээ ашигла

Өөрийнхөө ур чадвар, харилцаа холбоогоо сайжруул

  • Мэргэжлээ сайжруулах хичээл судал. Онлайн хичээлүүд байдаг

  • Хуучин харилцаагаа сэргээ

Стресээ тайл

  • Ажлын хуваарьтаа өдөр бүр хэрэгжүүлэх аз жаргалын алхмуудыг багтаа.

  • Төлбөр тооцоондоо стресстэхийн оронд хялбаршуулах төлөвлөгөө гарга.

Эх сурвалж: biznetwork.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж