Санал тоолох хар машиныг шатаав

Хуучирсан мэдээ: 2015.12.10-нд нийтлэгдсэн

Санал тоолох хар машиныг шатаав

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж улс төрийн 21 нам Тусгаар тогтнолын талбайд нэгдсэн жагсаал хийж байна. Тусгаар тогтнолын талбайд 11.00 цагт хийхээр зарласан жагсаал товлосон цагаасаа хожимдож эхэллээ. Жагсагчид “Хар машины луйваргүй шударга сонгуулийн төлөө” уриан дор жагч байгаа бөгөөд сонгуулийн саналыг гараар давхар тоолохыг уриалсан лоозон барьсан байна.

Шинэ он гарахаас урьтаж, УИХ Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж чадахгүй бол ирэх оны УИХ-ын сонгуулийг 2011 онд батлагдсан хуулиар зохион байгуулах юм. Үүнийг дээрх намууд эсэргүүцэж байгаа бөгөөд автомат машинаар саналын хуудсыг тоолсон нөхцөлд гараар давхар тоолж, камераар бичин баталгаажуулах ёстой. Ингэж байж өнгөрсөн хугацаанд гарсан эргэлзээг тайлна гэсэн байр суурьтай байна.

Жагсагчид сонгуулийн санал тоолох хар хайрцагийг Тусгаар тогтнолын талбайд шатаасан юм. Тэд өөрсдийн тавьж буй шаардлагаа УИХ болон Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад хүргүүлэхээр Төрийн ордныг чиглэн алхлаа.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэх болно.

Л.ХАЛИУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж