Фракцыг орлох Бодлогын зөвлөл

Хуучирсан мэдээ: 2015.12.10-нд нийтлэгдсэн

Фракцыг орлох Бодлогын зөвлөл

Ардчилсан намын дарга З.Энхболд Бодлогын зөвлөл байгуулах шийдвэр гаргасны дагуу энэ сарын 15-нд багтаж Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны 228 гишүүн ажил мэргэжил, сонирхол чиглэлээрээ зөвлөлд хуваагдах болж байна. Удирдлагаас гаргасан шийдвэрийн дагуу Бодлогын зөвлөлийн ажлын албаны даргын үүргийг УИХ-ын даргын зөвлөх С.Ламбаа түр гүйцэтгэж буй. Тэрээр Бодлогын зөвлөлийн ажлын албаны нарийн бичгийн дарга нарыг ойрын хугацаанд томилох даалгаврыг авчээ.

Ардчилсан намын дүрэмд Бодлогын зөвлөл ажиллана гэсэн заалт байдаг ч үүнийгээ өнгөрсөн хугацаанд нэг ч удаа ашиглаагүй юм байна. Бодлогын зөвлөлийн эцсийн зорилго нь Ардчилсан намыг фракцаас салгаж бодлогын нам болж өөрчлөхөд чиглэнэ.

Бодлогын зөвлөл 12 бүлгэмд салбарлана.

Үүнд:

1. Төрийн байгуулалт, гадаад бодлого, аюулгүй байдал
2. Эдийн засаг санхүү худалдаа
3. Хууль эрх зүй
4. Хөдөлмөр, нийгмийн хамгаалал
5. Үзэл суртал, соёл хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах
6. Боловсрол, шинжлэх ухаан
7. Эрүүл мэнд спорт,
8. Хөдөө аж ахуй, байгаль ногоон хөгжил
9. Эрчим хүч, уул уурхай
10. Аж үйлдвэр, Мэдээллийн технологи
11. Барилга хотын хөгжил
12. Зам тээвэр ложистик

Бүлгэмийн даргыг гишүүдийн олонхын саналаар бүлгэмийн гишүүдийн дотроос сонгох юм байна. Сонголт руу Ардчилсан намын дарга хутгалдахгүй, харин Бодлогын зөвлөлтэй харилцахын тулд бүлгэмийн дарга нартай тулж ажиллах аж.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж