Ямар нэгэн бичиг баримт, цаасан хэвлэмэл материалыг хувилж авах шаардлагатай үед сканер хэрэгтэй болдог. Тэгвэл та хүссэн үедээ хүссэн газар руугаа аваад явж болох авсаархан хэмжээтэй зааврийн сканер байдаг тухай дуулсан уу. Doxie Go Plus нэртэй энэхүү зөөврийн сканер нь нэг удаа бүрэн цэнэглээд 300 хуудас сканердах хүчин чадалтай, 450 файлыг өөр дээрээ хадгалах багтаамжтай, нэрийн хуудаснаас эхлүүлээд ямар ч хэмжээтэй хуудсыг сканердах боломжтой, нэг хуудсыг 8 секундэд хувилна.
Мөн USB оролтоор ухаалаг утас юм уу, компьютертаа холбоод дотрох файлуудаа зохион байгуулж, хайлт хийх боломжтой гэдгээрээ давуу талтай.
Анх худалдаанд гарч байсан үнэ нь 179 ам.доллар байсан болодоо хямдраад 129 ам.долларын үнээр онлайн дэлгүүрүүдээр зарагдаж эхэлжээ.
Т.МӨНХ