БНХАУ-ын Хайнан мужийн Санья хотод өчигдөр/12.09/ Өвөрмонголын хөлбөмбөгийн өвлийн бэлтгэлийн баазын нээлтийн ажиллагаа боллоо.
Энэхүү үйл ажиллагаанд Өвөрмонголын хөлбөмбөгийн холбооны урилгаар МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир, МХБХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүн, "ДМЮ" клүбийн ерөнхийлөгч Б.Батзаяа нар оролцов. “Газрын диваажин” гэгддэг тус арал дээр хөлбөмбөгийн зургаан талбай, тамирчдын хотхон ашиглалтад орсон бөгөөд өдгөө Бразилын алдарт "Флуминенсе", ОХУ-ын "Чита", Монголын "ДМЮ", БНХАУ-ын өнцөг булан бүрээс ирсэн өсвөрийн хөлбөмбөгчид бэлтгэл сургуулилтаа хангаж байна гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээлэв.