Зэвсэг үйлдвэрлэгчдийн хувьцаа өслөө

Хуучирсан мэдээ: 2015.12.10-нд нийтлэгдсэн

Зэвсэг үйлдвэрлэгчдийн хувьцаа өслөө

Фото: Mario Anzuoni / Reuters

 

Зэвсэг үйлдвэрлэгчдийн хувьцааны үнэ унаад байсан ч сүүлийн үед өрнөж буй үйл явдлаас шалтгаалан мэдэгдэхүйц өсжээ. Парист болон Ойрхи Дорнод болсон хядлага, довтолгооны дараа тэдний хувьцаа ийнхүү нэмэгджээ.

 

Арванхоёрдугаар сарын 7-ны даваа гаригт Dow Jones, S&P 500, NASDAQ ойролцоогоор нэг хувийн уналттай байсан юм.

 

Нэмэх үзүүлэлттэй цөөн салбаруудын нэг нь зэвсгийн үйлдвэрлэгчид боллоо. Тухайлбал, Smith & Wesson ба Sturm Ruger компаниудын хувьцаа 6,9% ба 5,6% өсөлтийг харууллаа.

 

График, мэдээ: MarketWatch

 

Хөрөнгө оруулагчдын сонирхлыг энэ салбар татаж буй бас нэг шалтгаан нь АНУ-д олон хүнийг хөнөөсөн хэрэг гарч, түр энэ нь зэвсгийн худалдааг нэмэгдүүлнэ гэсэн таамаглал байна.

 

 

2015 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Калифорнийн Сан-Бернардино хотод нэгэн гэр бүлийн нөхөр, эхнэр хоёр: Саид Ризуан Фарук ба Ташфен Малик (Пакистаны уугуул бөгөөд Саудын Арабаас АНУ-д 2014 онд ирсэн) хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн Inland Regional Center төвд халджээ.

 

Албан ёсны мэдээгээр энэ халдлагаар 14 хүн үрэгдэв. Өөр 17 хүн шархтсан байна.

 

Тусгай ажиллагааны үеэр хадлага хийсэн этгээдүүд амь үрэгдсэн бөгөөд “Исламын улс” бүлэгтэй холбоотой байсан гэж Америкийн хэвлэл, мэдээлэл мэдээлсэн билээ.

 

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо болсон хэрэг явдлыг аллагын хэрэгт хамруулж, мөрдөн байцаана гэж мэдэгдсэн юм. Хэрэг гараад удаагүй байхад Барак Обама ард түмэндээ яаралтай мэдээлэл хүргэв. Тэрээр мөн л хэргийг аллага гэж нэрлээд “эрх чөлөө бол аллагаас хүчтэй” гэв.

 

Эрх чөлөөний тухай Обамагийн хэлсэн үг нь Сан-Бернардино хотынхныг тайвшруулаагүй гэж Америкийн олон хэвлэлээр бичжээ.

 

Скриншот: MSNBC

 

2012 онд нэг бууч Ньютаун (Коннектикут муж) хотод 26 хүний амийг хөнөөсөн хэрэг гарснаас хойших томоохон аллага нь Сан-Бернардино хотын саяын хэрэг болж байна. Сан-Бернардино хотын хэрэг гарахаас хоёр сарын өмнө Роузбург (Орегон) хотод гарсан буудалцаанаар 13 хүн алагдаж, өөр 20 хүн шархтан байна.

 

АНУ-д хүмүүсийг олноор хөнөөсөн хэрэг бүрийн дараа америкчууд буудлагын зэвсэг худалдан авахаар идэвхтэй хөдөлж эхэлдэг нь гэм биш зан болоод байна.

 

 

Швейцарийн “Small Arms Survey” гэх судалгааны төвийн мэдээгээр бол АНУ нь хүн амын гар дээр хамгийн их зэвсэг байгаа улс бөгөөд 100 америкчуудын 88 нь гэр орондоо галт зэвсэг хадгалдаг.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж