Санал тооллогын дүн үнэн зөв гарах нь чухал гэв

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

Санал тооллогын дүн үнэн зөв гарах нь чухал гэв

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос нийт 160 орчим зарчмын зөрүүтэй санал оруулж ирээд буй юм.  Үүн дотроо сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах ёстой гэсэн зарчмын санал дээр талууд нэгдсэн. Холимог тогтолцоог тодорхойлохдоо зөвхөн УИХ-д төлөөлөлтэй улстөрийн намуудын саналаар шийдчихээгүй, парлаентаас гадуурх  намуудаас мөн санал авч шийдсэн байна. Парламентын гаднах намуудын хувьд “Можариатор тогтолцоог сонгох юм бол олигархууд тойргоо хувьчлаад авчихсан, УИХ-ын 76 гишүүн тойргоо хувьчилчихсан үед сонгууль явуулахад хуучин бүрэлдэхүүн дахин сонгогдох учраас пропорцианаль тогтолцоог сонгох ёстой гэж хатуу байр сууриа илэрхийлж байсан аж.  Тиймээс УИХ дахь намын бүлэг, ажлын хэсэг, байнгын хорооны хуралдаанаар эл асуудлыг удаа дараа хэлэлцсэнээр холимог тогтолцоо хамгийн оновчтой гэсэн шийдэлд хүрчээ. Одоо харин холимог тогтолцоон дотроо хэдэн хувь нь пропорцианаль байх, хэдэн хувь нь можариатар байхыг  хэлэлцүүлгийн шатанд шийдвэрлэх ёстой. Үүн дээр улстөрийн намууд зөвшилцаж, нэгдсэн ойлголцолд хүрэх ёстой аж.

Гэвч хэлэлцүүлгийн шатанд гишүүд ажлын хэсэг болон Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдэд шүүжлэлтэй хандлаа. Олон сараар сонгуулийн хууль дээр ажиллачихаад хэдэн хувь нь пропорцианаль, хэдэн хувь нь можариатор байх вэ гэдгийг шийдээгүй нь Сонгуулийн хуулийн гол асуудлыг шийдээгүй гэсэн үг. Тийм учраас Сонгуулийн хуулийг буцаах ёстой гэж үзлээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл “Хамгийн чухал асуудал бол санал тооллого үнэн зөв, шударга гарах л чухал. Санал хураалтын дүн саналаа өгсөн иргэдийн хувьд итгэл үнэмшил төрүүлэх ёстой. Хэрвээ 2012 оны сонгуулийн санал хураалтын дүн будилаантвал улс орон хоёр хуваагдаж, бүр аюултай зүйл болж болзошгүй учраас тогтолцоон дотроо хэдэн хувь нь пропорцианаль, хэдэн хувь нь можариатар байх тухай асуудал нь эцсийн дүндээ нэр дэвшигчдэд хамаарах асуудал. Тийм учраас санал хураалтыг автоматжуулсан системээр явуулах, иргэний бүртгэл хариуцсан байгууллагаас сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргадаг байх гээд нэлээд шинэлэг асуудлыг оруулж өгсөн” гэсэн хариулт өглөө.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж