Ойлгомжтой зүйлийг ойлгохгүй юм

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

Ойлгомжтой зүйлийг ойлгохгүй юм

Шатахууны хомсдол үүс­­сэнийг хэлэх үү, ойрдоо дээр, дооргүй тэвдүүхэн бай­на. Хөдөө гадаа явж найр наа­­дам хэсч, айраг цагаа эр­гүүл­дэг дэлгэр цаг ирчихээд бай­даг. Хажуугаар нь хотын за­мыг засаж, янзлахаас өг­сүү­­лээд алтны уурхай, ба­рил­гын компаниуд ажлыг ид ма­налзуудаг үетэй давхцаад шатахуун тасарчихдаг нь тоо­гүй. Гэтэл гаднаас түлш, ша­тахуун оруулж ирдэг хэдэн компанийн удирдлагууд өн­гөр­сөн амралтын өдрүүдийг анаж ярьж байгаад үнээ яг зэрэг нэмчихлээ. Даарин дээр давс үрж байгаагаа мэд­сээр байж  тэд ингэв. Яах ч арга байхгүй. Засгаас ч юм хэлсэнгүй. Хэлэх ч үггүй болсон байх л даа. Бүр 90-ээд оноос л “Зах зээлийн жа­маар яв” гэж өнгөн дээрээ байн­га хэлдэг ч цаагуураа үнийг нь хүчээр барьж ирсэн бо­лохоор импортлогчид энэ удаа том толгойлсон нь энэ. Гэх­дээ улаан цайм яаж дуу­гүй суухав гээд Шударга өр­сөл­дөөний газрынхан нефть импортлогч компаниудыг шал­­­га­хаар болжээ. Бодвол шланк атгаж зогсдог түгээгч үүнд падлийгүй учраас үнэ тог­тоо­дог  захирлуудыг нь шал­гах байх л даа. “Та нар хаана уулзаж нэгэн зэрэг үнэ нэмэхээр үгсэж тохиролцсон, алив хэл” гэх юм уу эсвэл ”Аль компанийн хэн нь анх санаачилсан бэ” гээд л шал­гаах юм биз дээ. За, энэ ч яах вэ. Юу асууж, яаж шалгах нь тэдний хэрэг. Хамгийн инээдтэй нь саяхан эхлүүлсэн уг шалгалтынх нь хариу хоёр сарын дараа гарах гэнэ. Шалгаж дуусаагүй байж дүгнэлт гаргах хугацаагаа болохоор шударга өрсөлдөөнийг хянадаг бай­цаагч нар таамгаар ийн хэлж чадаж байна. Хүн бүхэнд ойл­гомжтой байгаа асуудлын юуг нь ойлгохгүй ингэж удаан дүгнэх гээд байгаа юм, мэдэхгүй. Хоёр сар гэдэг урт хугацаа. Өөр улсад бол энэ хооронд хэд хэдэн салбарыг хамруулаад нэг бус удаа шалгалт хийж чадах байх. Яг ийм эгзэгтэй үед импортлогчид үнэхээр үгсэж тохиролцоод хэрэглэгчдийг хохироосон нь үнэн бол тэдэнд хоёр хоног л хангалттай шүү дээ. Гэвч тийм биш гэнэ. Ямар ч гэсэн өнгөрсөн борооны хой­ноос цув нөмрүүлэх нь тодорхой байна. Тэгээд төс­вөөс авдаг цалингынхаа хариу болгож баахан сүржигнэнэ, ойлгомжтой. Ийм ч зөрчил илэр­лээ, тэдэн төгрөгөөр тор­гох болно гээд л их юм хий­сэн болж харагдах гэж ажлаа тайлагнах биз. Гэвч тэр үед бүх юм болоод өнгөрсөн бай­на. Бараг анхны цаснаас өмнөхөн буруу, зөвийг нь дэнслэх учраас тэднийг хэн хүлээгээд сууж байх билээ. Тэр болтол өнөөх импортлогчид нь дахиад хэдэн ч удаа дураараа аашлах юм, бүү мэд.

Н.МӨНХТӨВШИН

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж