“Буянт-Ухаа 2” хорооллын нээлттэй борлуулалт маргааш эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2015.12.09-нд нийтлэгдсэн

“Буянт-Ухаа 2” хорооллын нээлттэй борлуулалт маргааш эхэлнэ

“Буянт-Ухаа 2” хорооллын эхний хэсэг болох 48 барилгаас 1620 айлын орон сууцны 30 барилга энэ онд бүрэн ашиглалтад орох юм. Улсын комисс 30 барилгын 24 дээр нь ажиллаж хүлээн авах боломжтой гэсэн дүгнэлт гаргаад байна. Үлдсэн зургаан барилгыг ирэх долоо хоногт хүлээн авах хуваарьтай аж. Ингэснээр арванхоёрдугаар сарын 10 гэхэд “Буянт-Ухаа 2” хорооллын 30 барилга бүрэн ашиглалтад орж, иргэд байрандаа орох боломжтой болж байна. Одоогоор 100 гаруй иргэд урьдчилгаа төлбөрөө 100 хувь төлж 1200 гаруй байрны захиалга урьдчилсан байдлаар хийсэн байна. Харин квотоо бүрэн ашиглаагүй 400 гаруй байрыг нийтэд нээлттэй худалдах аж.

Өмнө нь зөвхөн зорилтод бүлгийн иргэд ихэвчлэн захиалгад хамрагдаж байсан. Төрийн албан хаагч, залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдаж байсан. Харин энэ 10-ны өдрөөс захиалгаа нээлттэй болгосноор хувийн хэвшилд ажилладаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэд, залуу гэр бүл зэрэг бүх иргэнд нээлттэй. Иргэд ямар нэгэн шалгуур тавихгүйгээр захиалга өгөх эрхийг нь олгож байгаа юм байна.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж