Piaget шинэ цагнуудыг танилцуулж байна

Хуучирсан мэдээ: 2015.12.09-нд нийтлэгдсэн

Piaget шинэ цагнуудыг танилцуулж байна

Жессика Чэстэйн

Фото: пресс-служба Piaget

Цаг ба үнэт эдлэлийн ордон Piaget өөрийн 584P, 580P калибрийн автомат механизмын баазыг сайжруулсан Limelight Stella загварын эмэгтэй хүний анхны цагнуудаа танилцууллаа. Цагаан ба ягаан алтан их биетэй загваруудад Сарны байрлалын индикаторыг суулган нэмэрлэжээ.

Ирэх жилийн нэгдүгээр сард Олон улсын цагийн өндөр урлагийн салоны (SIHH) үеэр бүрэн хэмжээгээр анхны үзүүлэлтээ хийх цагнууд хэд хэдэн хувилбараар бэлтгэгдсэн байна. 584P калибрийн механизмтай өдрийн загвар нь 36 миллиметрийн голч бүхий цагаан болон ягаан алтан их биетэй бөгөөд очир алмазан шигтгээгээр хүрээлэгджээ. Хүрээгүй  ягаан алтан их биетэй загвар ч байгаа. Загвар 42 цагиийн турш  түлхүүрдүүлдэггүйгээр ажиллана. Гоёлын haute horlogerie ангиллын 580P калибрийн механизмтай  загвар нь секундын зүүгүй. Тэр нь цагийн чимэглэлээс анхаарлыг татна гэж үзжээ.

Фото: Piaget

Сарны байрлалын индикатор нь  “12 цагийн”  зууван хэлбэрийн нүүрэн талд  дэвүүрийн хэлбэрээр ухан гаргасан зайд байрлан 14 очир алмазан  хоёр замаар  чимэгдсэн байна. Хар хөх дэвсгэрт нь Тэнгэрийн хойд хэсгийн бэлгэдлийн чанартай оддыг байрлуулжээ. Уламжлалт ээдрээ бүхий механизмын ажиллагааг  цагийн арын  тунгалаг тагаар дамжин харж болно. Загваруудын рекламд жүжигчин Жессика Чэстэйн оролцсон байна.

Цагийн Piaget гар үйлдвэрийг Жорж Эдуар Пьяже 1874 онд  Швейцарийн Юра кантоны Кот-о-Фе гэх газарт үүсгэн байгуулжээ. Эхлээд нарийн хэмжигдэхүүнтэй механизмыг бүтээж байснаа хожим өөрийн цагийг компани гаргах болжээ. Цагийн  хамгийн нимгэн 2,3 миллиметрийн механизмыг бүтээгээд энэ компани 1960 онд Гиннессийн дээд амжилтын номд бүртгэгдэж байлаа. Одоо уг компани нь Richemont Group-т хамрагддаг.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж