Монголын төрийн тусгаар тогтнол, дахин сэргэн мандсны түүхт 104 жилийн ой 12 дугаар сарын 29-ний өдөр тохионо. Эл өдрийг Монгол Улсын Их Хурал 2007 оны наймдугаар сарын 16-ны өдөр “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “5.1.14. Үндэсний эрх чөлөөний өдөр. 12 дугаар сарын 29” гэсэн заалт нэмж баталсан билээ.
Тиймээс жил бүрийн 12 дугаар сарын 29-ний өдрийг Монгол төрийн тусгаар тогтнол, дахин сэргэн мандсан өдөр хэмээн тэмдэглэж, бүх нийтээр амарч байхаар тогтсон юм.
Г.ТУУЛ