“Исламын улс” америк зэвсэглэлтэй

Хуучирсан мэдээ: 2015.12.09-нд нийтлэгдсэн

“Исламын улс” америк зэвсэглэлтэй

 

“Исламын улс” бүлэглэлийн дайчид АНУ-д үйлдвэрлэсэн зэвсгээр хангагдсаныг Хүний эрхийн төлөөх Эмнести интернэйшнл баримтаар нотлон мэдээлжээ. АНУ-аас Иракийн засгийн газрын арми болон Сирийн сөрөг хүчнийхэнд нийлүүлсэн зэвсгүүд “Исламын улс” бүлэглэлийн дайчдын гарт очсон байна. Үүнийг Эмнести интернэйшнл нийт 44 хуудас баримт бичгээр нотлон мэдээлжээ.

 

“Исламын улс” бүлэглэлийн дайчид Иракийн арми, Сирийн сөрөг хүчний цэргүүдээс зэр зэвсгийг булаан эзлэхээс гадна худалдан авдаг гэх хардлага их байна. Турк, Арабын хойгийн орнууд, АНУ нь Сирийн сөрөг хүчнийг зэр зэвсгээр ханган дэмждэг  боловч энэ нь “Исламын улс” бүлэглэлийн дайчдын гарт ямар нэгэн байдлаар очдог аж. “Исламын улс” бүлэглэл 25 орон үйлдвэрлэсэн буу, танк, пуужингийн систем зэрэг зэвсэглэлтэй гэнэ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: CNN

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж