“Air France”-ын орлого буурчээ

Хуучирсан мэдээ: 2015.12.09-нд нийтлэгдсэн

“Air France”-ын орлого буурчээ

 

Францын нийслэл Парис хотноо өнгөрсөн 11 дүгээр сард 130 хүн амийг хөнөөсөн  аймшигт халдлагын дараа “Air France” компанийн орлого эрс  буурсан байна. Исламын хэт даврагчдын халдлагын дараа уг нисэх компанийн орлого  ганцхан сарын хугацаанд 50 сая еврогоор буурчээ.

 

Зорчигчдын урсгал өнгөрсөн жилийнхээс багагүй нэмэгдсэн ч харамсалтай нь, халдлагын дараа огцом буурсан аж. Гэхдээ “Air France” компани зул сар, шинэ жилийн өмнөх эдгээр өдрүүдэд зорчигчдын урсгал эргэн сэргэж, орлого нэмэгдэх найдлага тавьж байна.

 

Өмнө өнгөрсөн долоо хоногт “Ryanair” компани зорчигчдын тоо буурснаас билетийн үнийг буулгаж байсан юм. Түүнчлэн халдлагын дараа Скандинавын “SAS” агаарын тээврийн компанийн Парис, Брюссель хүрэх зорчигчдын тоо буурсан аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж