
“Хайрын хурим” салон зургаа дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй. Дөрвөн жилийн өмнө “Зугтаасан үзэсгэлэн” хэмээх фэйшн шоу зохион байгуулж, шуугиан тарьж байсaн билээ. Сүр дуулиан дагуулсан уг шоу анх удаа Монголын бүх топ моделиудыг хамруулж моделиуд зугтаж байгаа мэт гоёмсог даашинзуудтай тайзруу гүйн гарч ирж байсан нь бусдаас өвөрмөц онцгой болсон билээ. Үүнээс хойш зав чөлөөгүй ажилласаар өдийг хүргэсэн “Хайрын хурим” салоныхон хэсэг хугацаанд завсарласны эцэст хоёр дахь шоугаа тун удахгүй хийх гэж байгаа нь энэ. гэнэ “Candy” шоу ч мөн Монголын алдартай моделиудаар тайзаа чимж, чихэр мэт амтлаг загваруудаараа та бидний нүд, сэтгэлийг эзэмдэх гэнэ ээ.