
Говь-Алтай аймгийнхны эрчим хүчийг хангах зорилгоор Тайширын усан
цахилгаан станцыг барьж бүрэн хэмжээгээр нь ашиглалтад өгөхөөр болоод
байна. Энэ талаар Эрчим хүчний зохицуулах газрын дарга Н.Мягмарсүрэнгээс
тодруулахад,
-Тайширын усан цахилгаан станцаас Завхан,
Говь-Алтай аймгийн өндөр хүчдэлийн шугам руу хүчдэл өгч эхэлсэн.
Тайширын усан цахилгаан станцаас эхний ээлжинд Завхан аймгийн зургаан
сум руу 110 кв, Говь-Алтай аймгийн долоон сум руу 35 кв-ын хүчдэл өгч
байна.
-Улсын комисст хүлээлгэж өгсөн юм уу?
-Үгүй ээ, Улсын комисс хүлээж авах хүртэл үйл ажиллагааг нь явуулах эрхийг Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас олгосон юм.
Ж.ГЭГЭЭ