Тайширын усан цахилгаан станц ажиллаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

Тайширын усан цахилгаан станц ажиллаж эхэлжээ

Завхан, Говь-Алтай аймгийнхны эрчим хүчийг хангах зорилгоор Тайширын усан цахилгаан станцыг барьж бүрэн хэмжээгээр нь ашиглалтад өгөхөөр болоод байна. Энэ талаар Эрчим хүчний зохицуулах газрын дарга Н.Мягмарсүрэнгээс тодруулахад,

-Тайширын усан цахилгаан станцаас Завхан, Говь-Алтай аймгийн өндөр хүчдэлийн шугам руу хүчдэл өгч эхэлсэн. Тайширын усан цахилгаан станцаас эхний ээлжинд Завхан аймгийн зургаан сум руу 110 кв, Говь-Алтай аймгийн долоон сум руу 35 кв-ын хүчдэл өгч байна. 

-Улсын комисст хүлээлгэж өгсөн юм уу?

-Үгүй ээ, Улсын комисс хүлээж авах хүртэл үйл ажиллагааг нь явуулах эрхийг Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас олгосон юм.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж