Дуучин Д.Үүрийнтуяа тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

Дуучин Д.Үүрийнтуяа тоглолтоо хийнэ

“Шуранхай” хамтлагийн дуучин Д.Үүрийнтуяа бие даасан тоглолтоо хийхээр бэлтгэлдээ оржээ. Тэрбээр ирэх долдугаар сарын 7-нд Монгол Бөхийн өргөөнд тоглолтоо хийх юм. Тоглолтод Морин хуурын чуулга, Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, уртын дууч Д.Жавхаасайхан, “Шуранхай” хамтлаг, дуучин Д.Болд, “Хөсөгтөн”, “Увертура”, “S-4” хамтлаг, уран нугараачид оролцох юм. Харин тоглолтын тасалбар нь 8000 төгрөгийн үнэтэй байх гэнэ. Дуучин Д.Үүрийнтуяа нь 2004 онд Ханбогд чуулгатай хамтран анхны цомгоо, 2007 онд хоёр дахь “Nomadic Classic” цомгоо гаргаж байсан бөгөөд олон улсын фестивалиудад амжилттай оролцож байсан юм.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж