НАТО-гийн тэргүүн Расмуссен “Европ хөдлөх хэрэгтэй” гэв

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

НАТО-гийн тэргүүн Расмуссен “Европ хөдлөх хэрэгтэй” гэв

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Расмуссен Европын холбооны гишүүн орнуудын цэргийн эвсэл батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа гэнэ. Тэрбээр НАТО-гийн үүрэг одоо урьд урьдынхаас илүү чухал байгаа ийм үед Европын холбооны орнууд үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж “BBC”-д өгсөн ярилцлагадаа дурьдсан байна. 

Европын орнуудын оролцоо хангалтгүй байна гэж шүүмжилсэн АНУ-ын батлан хамгаалах яамны нарийн бичгийн дарга Роберт Гейтстэй уулзсаны дараа  Расмуссен дээрх мэдэгдлийг гаргасан юм.

Роберт Гейтс Европын холбооны орноос Франц, Грек, Их Британи, Албани зэрэг ердөө дөрвөн улсын батлан хамгаалах салбарт зарцуулж буй хөрөнгө  ДНБ-ний хоёр хувьтай тэнцэж байна гэж ярьсан байна. Тэрбээр "Хэрэв Европын орнууд батлан хамгаалах зардлаа бууруулах хандлагаа өөрчлөхгүй бол АНУ-ын НАТО-д оруулж буй хөрөнгө оруулалт талаар болно” гэжээ. НАТО-гийн Ливид цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш 11 долоо хоног өнгөрч байгаа бөгөөд цэргийн эвслийн зэвсэг техникийн нөөц дуусч байгаа ажээ.  Расмуссен  Европын орнууд батлан хамгаалахад зарцуулах төсвөө бууруулж буйг буруутгасан Гейтстэй санал нэг байгаагаа илэрхийлсэн байна.

Тэрбээр “Хэрэв Европ олон улсын цэргийн эвсэлд хувь нэмрээ оруулахгүй бол АНУ Европын аюулгүй байдлыг хамгаалахын тулд асар өндөр өртөгтэй пуужингийн системд найдахаас өөр аргагүй” гэжээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж