Дэлхийн цусны донорын өдрийг тэмдэглэлээ

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

Дэлхийн цусны донорын өдрийг тэмдэглэлээ

Дэлхийн цусны донорын өдрийг тэмдэглэлээ

Дэлхий нийтээр жил бүрийн 6 сарын 14-ний өдрийг Дэлхийн Цусны Донорын Өдөр  болгон тэмдэглэсээр ирсэн. 2011 онд Дэлхийн цусны донорын өдрийг “БҮГДЭЭРЭЭ БЭЛЭГЛЭЖ БУСДЫГАА АВАРЪЯ”  уриан дор Сүхбаатарын талбайд нэгдэн цусны аюулгүй найдвартай хангамжийн асуудал зөвхөн цусны албад, улаан загалмайчдын  үүрэг бус байгууллага, хамт олон, иргэдийн идэвхитэй чин сэтгэлийн оролцоотойгоор шийдэгдэх асуудал хэмээн уриалан жагслаа.

Өглөө 10 цагт Төв талбайгаас эхэлсэн парад Драмын Театр хүртэл жагсан, хэзээ ч нүүр тулан уулзахгүй, танихгүй хэн нэгэнд зориулан сэтгэл харамгүйгээр ариун цусаа бэлэглэж, бусдын алтан амийг аврагч ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах, алдаршуулах, тэдэнд талархлаа илэрхийлэх боломжийг  олгох өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Түүнчлэн олон хүн сайн дураараа тогтмол цусаа бэлэглэж, донорын эгнээнд нэгдэн бусдын амьдралыг аврагч болохын чухлыг дэлхий даяар  бүх хүмүүст хүргэх зорилготой юм.

Аюулгүй, найдвартай цусны хэрэгцээг мэдэрч, сайн дурын авлагагүй донорын ач тусыг ойлгож, донорын талаархи  мэдлэг хандлага наашилж байгаатай холбоотойгоор Дэлхийн цусны донорын өдрийн үйл ажиллагааны цар хүрээ жилээс жилд хөгжин дэвжсээр дэмжигч, хандивлагч, ивээн тэтгэгч байгууллагууд нэмэгдэж  байгаа билээ. Энэ жил дэлхийн цусны өдрийн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх, олон нийтэд таниулах үйл ажиллагааг UFC групп ивээн тэтгэж ажилласан байна. Энэхүү үйл  ажиллагааны үеэр UFC группын хамт олон цусаа бэлэглэж олон олон эрдэнэт хүний амийг аврах ариун үйлст нэгдэн орлоо.

Үйл ажиллагаа Улсын Драмын академик театраас үргэлжлэн талархлын мэндчилгээ, хүндэт донорын цол тэмдэг гардуулах ёслолоор эхлэн, UFC групп доноруудаа хүндэтгэн мэндчилж Нэгэн зүгт, Мотив, Эрдэнэтунгалаг зэрэг хамтлаг уран бүтээлчидээр бэлэг барин энэрэнгүй донор, ахмад хүндэт донор, ховор бүлгийн доноруудад өөрийн бүтээгдэхүүний дээжээс өргөн барьлаа.








NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж