300 хүүхэд тэтгэлэгт төсөлд хамрагдаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

300 хүүхэд тэтгэлэгт төсөлд хамрагдаж эхэллээ

Тайвань улсын Олон улсын хамтын ажиллагааны хөгжлийн сангаас Монгол улсад хэрэгжиж буй Ерөнхий боловсролыг дэмжих тэтгэлэгт төсөл Баянхонгор аймагт үргэлжилж байна. Төслийг хэрэгжүүлэгчээр “Дэлхийн зөн” Олон улсын байгууллага ажиллаж байгаа бөгөөд Баянхонгор аймгийн найман сумын 13 сургуулийн 300 хүүхэд хамрагджээ.Энэ төслийн зорилго нь сургууль завсардалтаас урьдчилан сэргийлэх, сурагчдын сурлагын түвшинг дээшлүүлэх, хүүхдийн сурах эрхийг хангахад чиглэгдсэн байна.

Мөн төслийн хамтран хэрэгжүүлэгчээр БСШУЯ, Улаанбаатар хот дахь Тайпейн худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газар ажиллаж байна. Уг төсөлд 1-5 дугаар ангийн эмзэг бүлгийн болон нэн ядуу өрхийн хүүхдүүд хамрагддаг аж.

Түүнчлэн дээрх сурагчдад төслийн хүрээнд хичээлийн цүнх, хичээлийн иж бүрэн хэрэгсэл, пүүз, цамцыг бэлэглэжээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж