Гагнуурын шинэ технологийг нэвтрүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

Гагнуурын шинэ технологийг нэвтрүүллээ

Хэнтий аймгийн Өндөрхаан хотын Мэргэжлийн үйлдвэр сургалтын төв “Оюутолгой” төслөөр суралцагч нартаа зориулж, шинэ тоног төхөөрөмж нэвтрүүллээ. Энэхүү шинэ технологи нь агрономын гагнуур бөгөөд энэ гагнуур нь зэс, гууль, хөнгөн цагаан, ширэм, ган зэрэг бүх төрлийн төмөрлөгийг нимгэн зузаан харгалзахгүй гагнадаг аж. Үйлдвэрлэлд нэн шаардлагатай байгаа энэ технологийг бусад Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдээс хамгийн түрүүнд нэвтрүүлж, багш нараа бэлтгээд байна. Гагнуурын стандартын тогтмол гүйдлийн аппарат, тогтмол гүйдлийн электродоор сургалт явуулж, энэ чиглэлээр улсын хэмжээний тэргүүлэх чиглэлийн мэргэшсэн ажилчид гаргах аж.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж