Д.Дашням агсны “Мартаагүй” дуу хөшөөнд мөнхөрлөө

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

Д.Дашням агсны “Мартаагүй” дуу хөшөөнд мөнхөрлөө

Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул алдарт дуучин, ая зохиогч, гавъяат жүжигчин Д.Дашням агсны “Мартаагүй” дуунд зориулсан хөшөө тус сумын соёлын төвийн өмнө сүндэрлэлээ. Тэрээр энэхүү сайхан дууны үг, аяыг өөрөө зохиосон юм. Уг хөшөөг Баян-Уул сумын Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймаг, хотын нутгийн зөвлөл, нутгийн зон олны хандив дэмжлэгийн хөрөнгөөр бүтээсэн байна. Нэрт дуучны охин СУИС-ын багш Д.Ариунаа аавынхаа дуунд зориулсан хөшөөний нээлтэд оролцож, нутгийн ахан дүүстээ чин сэтгэлийн үгээ хэлж, хүндэтгэл үзүүлжээ. Буриад зоны дуулах дуртай сайхан дууны нэг болон уг дууны шүлгийг нотны хамт нутгийн чулуунд сийлэн мөнхөллөө хэмээн “Монцамэ” агентлаг мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж