Дэлхийд алдартай телевизийн шоуг Монголдоо зохион байгуулах эрхийг “МонголHD” авсан. Өнгөрсөн хавраас хөдөө орон нутгаар явж авьяастнуудаа сонгосон "Авьяаслаг монголчууд шоугаа өнгөрөгч 9 дүгээр сарын 20-ноос эхэлсэн билээ. Тэгвэл финалын шатанд өрсөлдөх найман оролцогч тодорлоо. Хэдэн сарын турш үзэгчдийг талцуулсан энэхүү шоуны ялагч ирэх ням гаригт буюу энэ сарын 13-ны өдөр тодрох юм. Шилдэг найман оролцогчоос нэг нь ялагч болж, 100 сая төгрөгийн эзэн болно.
Таны бодлоор хэн нь финалын ялагч болох вэ?
А.Отгонбаяр /дуучин, барилгачин залуу/
Э.Нарангарав /уран нугаралт/
О.Баярсайхан /дуучин/
"Янзаган хүрээ" хамтлаг /бүжиг/
Б.Тэмүүлэн, М.Халиун /бүжиг/
"Эгшиглэнт чимээ" хамтлаг /хөгжим/
А.Уранбилэг /уран нугаралт/
Х.Бархүү, Б.Мягмарцэрэн /ардын хөгжим/
Ч.БОЛ