Байден эхнэрээсээ илүүтэйгээр Порошенкотой уулздаг гэнэ

Хуучирсан мэдээ: 2015.12.08-нд нийтлэгдсэн

Байден эхнэрээсээ илүүтэйгээр Порошенкотой уулздаг гэнэ

Жозеф Байден ба Петр Порошенко

Фото: Ефрем Лукацкий / AP

 

Киевт айлчилж байгаа АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байден, Украины ерөнхийлөгчтэй эхнэрээсээ илүү уулздаг тухайгаа хэвлэлийн бага хурал дээр хэлэв. Мөн тэрээр Украин нь АНУ-ын удирдлагын анхаарлын төвд байдаг гэлээ.

 

Байден санхүүгийн тусламж болгон 190 сая ам.доллар олгох гэж байгааг мэдэгджээ. Ийнхүү Украинд засаг солигдсоноос хойш АНУ-ын үзүүлж байгаа тусламж 760 сая ам.доллар болсон байна.

 

Үүний зэрэгцээ, Олон улсын валютын сангийн өмнө авсан үүргээ бүрэн биелүүлэхийг Байден Киевт уриалжээ. Өнөөдөр тэрээр Украины парламентад үг хэлэх юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж