Казахстаны тэмцээнээс мөнгө, хүрэлтэй ирлээ

Хуучирсан мэдээ: 2015.12.08-нд нийтлэгдсэн

Казахстаны тэмцээнээс мөнгө, хүрэлтэй ирлээ

Казахстан улсын Павладор хотноо болсон боксын олон улсын тэмцээнд Баян-Өлгий аймгаас гурван тамирчин оролцож, хоёр нь медальд байрт шалгарчээ. Тодруулбал, спортын мастер Т.Ерболат мөнгө, спортын дэд мастер Х.Өмирзах хүрэл медаль хүртсэн байна. Баг тамирчдыг Баян-Өлгий аймгийн БТСГ-ын боксын дасгалжуулагч, спортын мастер А.Бейбит ахлан явсан байна.

Тэмцээн энэ сарын 2-7-ны өдрүүдэд болжээ.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж