XIV Далай лам
Фото: Darren Staples / Reuters
XIV Далай лам Италийн La Stampa сонинд ярилцлага өгөхдөө “Исламын улс” бүлгийнхэнтэй яриа хэлцэл явуулахыг уриалсан байна. “Сонсож, ойлгож, ямар нэгэн хэмжээгээр хүндэтгэлээ гаргах хэрэгтэй. Өөр зам бидэнд байхгүй” хэмээн Далай лам үзжээ.
“Үүнийг өөрийн зүрх сэтгэлээр хийх хэрэгтэй юм. Хүн бүр өөрийн сүсэг бишрэлтэй, өөрийн үнэнтэй. Нийгэмд олон шашин, олон үнэн байх хэрэгтэй” гэж Далай лам хэлэв.
Дүрвэгсэдэд үзүүлж байгаа Германы нигүүслэлийг далай лам тэмдэглэв. ”Маш өгөөмөр сэтгэл гаргалаа. Тэднийг хүлээн авч хооллож байна” гэж Далай лам онцолжээ.
Мөргөл залбирал ганцаараа дэлхийн алан хядах ажиллагааны асуудлыг шийдэж чадахгүй. Энэ асуудлыг гэр бүл, нийгмийн хүрээнд бурханы тусламжийг хүлээлгүйгээр шийдэх ёстой хэмээн Далай лам арваннэгдүгээр сард хэлж байсан юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР