“Монгол хатдын өргөө” сүндэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

“Монгол хатдын өргөө” сүндэрлэнэ

Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Дуурлиг багийн төв Баян Дуурлингийн дэнж дээр “Монгол хатдын өргөө” цогцолбор сүндэрлэхээр болжээ. Уг сум нь Наймдугаар Богд Жавзундамба хутагтын хоёрдугаар хатан Цэндийн Дондогдулам, Наваанлувсангийн Гэнэнпил нарын төрсөн нутаг гэдгээрээ онцлогтой.

 “Монгол хатдын өргөө” цогцолборын  ажлын хүрээнд Монгол улсын шилдэг тэргүүний эмэгтэйчүүд, тэр дундаа Хэнтий аймгийн сумдын 160 гаруй төлөөлөгчид, Буриадын Улаан-Үд хотод зочилж, алдарт Ивольгины хийдээс “Ногоон дарь эх” бурхныг залж ирсэн юм. Энэхүү цогцолборын нээлт энэ сарын 17-нд буюу маргааш болно.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж