Фото: @unkn0wnerror
Москва хотын төвийн автобусны зогсоолд дэлбэрэлт гарсны улмаас дөрвөн хүн өртсөн тухай цагдаагийн газраас мэдээлсэн байна.
Цагдаагийн эх сурвалжийн хэлснээр Покровка гудамжны нийтийн тээврийн зогсоолд гар хийцийн тэсрэх төхөөрөмж дэлбэрчээ. Хууль хяналтынхан хэргийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Дэлбэрэлтэд өртсөн дөрвөн хүний гурав нь эмнэлэгт хүргэгдсэн байгаа гэнэ.
Дэлбэрэлтийн хүч нь 50 граммын тротилийн түвшинд байсан гэж цагдаагийн эх сурвалж мэдээлсэн байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР