Монгол Улсын иргэд өөрийн орондоо эмчлэгдэх боломжгүй болсон өвчнөө хил давж, эмчлүүлэх зайлшгүй шаардлага тулгардаг. Тиймээс Эрүүл мэндийн сайдын 2014 оны 313 дугаар тушаалаар Монгол Улсад эмчлэх боломжгүй, гадаадад эмчлэгдэх 33 нэр төрлийн өвчний жагсаалт, эмнэлгийн дүгнэлт гаргах журмыг баталсан байх юм. Харин 2015 онд Эрүүл мэнд, спортын яамны зүгээс өөрийн оронд эмчлэгдэх болсон Шүлсний булчирхайн хорт хавдрын IMRT эмчилгээ, нярайн ретинопатия, туяа эмчилгээний дараах үтрээ-шулуун гэдэсний фистул зэрэг гурван өвчнийг жагсаалтаас хасжээ. Харин өвчлөлийн тохиолдлын тоо нь нэмэгдсэн дэлхийд эмчилгээ, оношилгооны шинэ технологи нэвтэрснээр, эмчлэгдэх боломжтой болсон зургаан өвчнийг шинээр нэмж оруулан Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 119 дүгээр тушаалаар Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх өвчний жагсаалтыг 39 болгон шинэчлэн баталсан байх юм. Өөрөөр хэлбэл Эрүүл мэнд, Спортын яамны төсөвт жил бүр 500 сая төгрөгийг гадаадад хийлгэх эмчилгээнд төсөвлөдөг байна. Тухайлбал 2014 онд нийт 174, 2013 онд 130 орчим, 2012 онд 147, 2011 онд 75 иргэний гадаад эмчилгээнд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. Ийнхүү дэмжлэг авч буй иргэдийн 42 хувь нь гурван сартайгаас 17 насны хүүхдүүд байна.
Гадаадад зайлшгүй эмчилгээ хийлгүүлэх шаардлагатай гэсэн мэргэжлийн эмнэлэг, эмчийн дүгнэлтийг тухайн иргэн заавал гаргуулна. Харин тэр иргэн аль улсад, ямар эмнэлэгт, хэдэн төгрөгийн төлбөртэйгөөр эмчилгээгээ хийлгэх вэ гэдгээ өөрөө сонгох эрхтэй. Гадаад улсад эмчилгээнд яваад ирснийхээ дараа холбогдох материалуудыг салбарын яамныхаа бичиг хэрэгт бүрдүүлэн өгч, тодорхой санхүүгийн дэмжлэгийг авах эрхтэй болох юм. Холбогдох журмын дагуу санхүүгийн дэмжлэгийг тухайн өвчнөөр нэг удаа олгоно. Мөн тухайн иргэнийг эмчилж эрүүлжүүлэхэд зарцуулагдсан зардлын баримт, материалыг үндэслэх юм байна. Ингэхдээ иргэний гадаад улсад эмчилгээнд зарцуулсан нийт зардлын таван хувийг үндэсний мөнгөн тэмдэгтээр буюу тухайн үеийн Монгол банкны ханшаар тооцож өгөх юм. Харин гадаад улсад эмчлүүлсэн иргэний тээвэр, байр, хоол, түүнчлэн асран хамгаалагчаар явсан хүнд зардал олгохгүй.
Бүрдүүлэх материалын тухайд:
Гадаадад эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай болохыг тодорхойлсон эмнэлгийн дүгнэлт, хурлын тэмдэглэл эх хувиараа,
Иргэний ЭМСЯ-д хандаж бичсэн өргөдөл, нотариатиар баталгаажуулсан иргэний үнэмлэхийн хуулбар,
Хүүхэд бол төрсний гэрчилгээний хуулбар /нотариатиар баталгаажуулсан байх/
Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт /эх хувь/
Өрхийн эмнэлгийн тодорхойлолт /эх хувь/
Эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар, сүүлийн таван жилд даатгал төлсөн /нотариатараар баталгаажуулсан байх/
Ажиллаж байгаа иргэн бол тухайн албан газраас зардал аваагүйг нотолсон баримт /эх хувь/
Гадаад оронд хүлээн авч эмчилгээг хийсэн эмнэлгийн дүгнэлт, онош, эмчилгээний явц, төлбөр төлсөн баримт /монгол хэл дээр орчуулж, нотариатиар баталгаажуулсан эх хувь байх/ зэрэг багтана.
Д.УЛАМБАЯР
Зураглаач Ц.АРИУНБОЛД
ГАДААД УЛСАД ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГААР
ЭМЧЛҮҮЛЭХ ӨВЧНИЙ ЖАГСААЛТ
№ | Өвчний нэр | ||
Монголоор | Оросоор | Англиар | |
А. | Мэдрэлийн мэс засал | Нейрохирургия | Neurosurgery |
1 | Гүрээний ба нурууны артерийн нарийсал, бөглөрлийн үеийн мэс засал | Хирургическое лечение при стенозе и окклюзии внутренних сонных и вертебральных артерий | Surgical intervention in the stenosis and occlusion of the internal carotid and vertebral arteries |
2 | Уртавтар тархины эмгэгийн мэс заслын эмчилгээ | Хирургическое лечение при болезни продолговатого мозга | Surgical intervention on oblongata |
3 | Паркинсоны өвчин, торсион дистони, эпилепси өвчний үеийн стереотакс мэс засал | Стереотаксическое хирургическое вмешательство при болезни Паркинсона, торсионной дистонии и эпилепсии | Stereotaxic surgical intervention in Parkinson disease, Torsion dystonia and Epilepsy |
4 | Тархины суурь хэсэг ба багана бүтцийн хавдрууд | Опухоли базальной и стволовой части головного мозга | Brain basal part and brainstem tumors |
5 | Тархины суурь ясны хавдар | Опухоль основной кости | Skull basilar bone tumor |
6 | Тархины 3 дугаар ховдлын хавдар | Опухоль третьего желудочка головного мозга | Brain third ventricle tumor |
7 | Дунд тархи ба багана бүтцийн байрлалтай мальформац | Мальформация локализованная всреднем мозге и в стволовой части | Midbrain and brainstem malformations |
8 | Тархи нугасны хавдрын гамма туяа эмчилгээ болон гэмтлийн гаралтай нугасны үрэвслийн эмчилгээ | Лечение опухолей головного и спинного мозга гамма облучением и сирингомиелия | Cyber knife, SBRT for brain and spinal cord tumor |
Б. | Чих хамар хоолой | Отоларингология | Otorhinolaryngology |
9 | Сонсголын мэдрэлийн хавдар | Опухоль слухового нерва | Acoustic neuroma |
10 | Вегенерийн өвчний хүнд хэлбэр | Тяжелая форма болезни Вегенера | Severe form of the Menieris diseases |
11 | Меньерийн өвчний хүнд хэлбэр | Тяжелая форма болезни Меньера | Severe form of the Vegeners disease |
В. | Нүд судлал | Офтальмалогия | Ophtalmology |
12 | Ретинобластомийн улмаас нүд авахуулсны дараах нөхөн сэргээх мэс засал | Реконструктивная операция после евисцераций по поводу ретинобластомы | Plastic surgery for anophthalmia due to retinoblastoma |
Г. | Зүрх, судасны мэс засал | Кардиоваскулярная хирургия | Cardiovasculiral surgery |
13 | Абляци эмчилгээ хийлгэх шаардлагатай зүрхний хэм алдагдал | Абляция при аритмии | Arrhythmia that needs ablation |
14 | Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал | Тяжелая степень сужения коронарного сосуда сердца | Severe form of the coronary artery stenosis |
15 | Хүүхдийн хавсарсан хөх хүнд гажиг | Тяжелые синие врожденные aномaлии сердечной перегородки | Severe form of Congenital malformations of cardiac septa |
16 | Зүрхний том судаснуудын гаж байрлал | Транспозиция больших сосудов сердца | Transposition of the heart great vessels |
17 | Гол судасны хүнд хэлбэрийн цүлхэн, хуулрал | Тяжелая форма аневризма аорты | Severe forms of the aortic aneurism
|
18 | Зүрхний хавхлагуудын өөрчлөлт болон ишеми өвчний улмаас агших чадвар 25 хувиас доош болсон тохиолдлууд | Лечение при снижений сердечного выброса на 25% и ниже вследсвие сердечных клапанных изменений и ишемической болезни сердца | Intra-aortic Balloon Counterpulsation IABC, Extracorporeal Membrane Oxygenation ECMO |
Д. | Хавдар | Онкология | Oncology |
19 | Толгой хүзүүний эрхтэний хавдрын өргөтгөсөн мэс заслын дараахь согогуудыг хиймэл эрхтнээр хаах | Реконструктивное протезирования после расширенных операций на органах головы и шеи | Prosthesis Reconstruction of functional deficit and anatomical defect after extended surgical treatment. |
20 | Цагаан мөгөөрсөн хоолойн хавдар | Рак трахеи | Cancer of the trachea |
21 | Улаан хоолой-цагаан мөгөөрсөн хоолойн фистул | Трахео-пищеводный свищ | Tracheoesophageal fistula |
22 | Яс, зөөлөн эдийн хавдрын нөхөн сэргээх мэс засал
| Реконструктивные операции мягких тканей и костей
| Reconstruction Surgery of the Soft and Bone Tumors
|
23 | Тархи, толгой хүзүүний дахисан хавдрын стеротактик туяа эмчилгээ | Стеротактик лучевая терапия при рецидивных опухолей головы и шеи | Sterotactic radiotherapy recurrent head and neck cancer
|
24 | Ходоод гэдэсний тулгуурын хавдрын үеийн химийн эмчилгээ
| Химиотерапия при желудочнокишечной стромольной опухоли | Chimiotherapie gastrointestinal stromal tumors |
Е. | Уушги судлал | Пульмонология | Pulmonologia |
25 | Уушгины төрмөл эмгэг | Врождённая патология легких | Congenital disorders of lungs |
Ё. | Гэмтэл согог судлал | Травматология и ортопедия | Traumatology and orthopedics |
26 | Түлэгдлийн улмаас үүссэн талбай ихтэй, том мөчид болон цээжний хэлбэр алдагдсан сорив | Послеожоговый стягивающий рубец | Deformities caused by burn scars |
27 | Дээд болон доод мөчдийн төрөлхийн хүнд хэлбэрийн дутуу хөгжил, гэмтэл | Врожденная аномалия верхней и нижней конечностей | Severe form of Congenital Amelia or hemimelia of limbs.
|
28 | Хүзүү нурууны нугас тасарсан гэмтлийн хүнд үеийн мэс засал | Хирургическое лечение неврологические синдромы повреждения шейного позвоночника и спинного мозга | Disorders of the sub’axial cervical spine Klippel- Feil syndrome |
29 | Сээр, бүсэлхий нурууны төрөлхийн муруйлт эмгэгийн мэс засал | Врожденный сколиоз грудного и поясничного отдела позвоночника | Disorders of the thoracolumbar spine scoliosis |
Ж. | Ерөнхий мэс засал | Общая хирургия | General surgery |
30 | Ясны чөмөг шилжүүлэн суулгах мэч засал эмчилгээ | Трансплантация костного мозга | Bone cell transplantation |
31 | Зүрх шилжүүлэн суулгах мэс засал эмчилгээ | Трансплантация сердца | Cardiac transplantation |
32 | Элэгний вирусын идэвхижил өндөртэй, болон хорт хавдартай өвчтөнд элэг , бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ | Трансплантация почки и печень при высокой степени активности печеночного вируса и злозачественная опухоль | Kidney and liver transplantation at the high level of virus activation and cancer |
33 | Тунгалагийн судасны гаж хөгжлийн нөхөн сэргээх мэс засал /Зааны хөл гэмээр өөрчлөлт/ | Реконструктивно-пластические операции при слоновость | Elephantiasis reconstruction surgery |
34 | Шээсний сүвийн арын хэсгийн гэмтлийг эсвэл давсагны өмнөд ханагүй гажгийн үеийн давсагны хүзүүвч орчмыг нөхөн сэргээх мэс засал | Реконструктивно-пластические операции при травматический структуры и разрыв задней уретры и – реконструктивно-пластические операции щейки мочевого пузырья при экстрофия | Post traumatic stricture and rupture posterior urethral reconstruction surgery and Bladder neck reconstruction of Exstrophy bladder |
З. | Эх барих эмэгтэйчүүд, үргүйдэл судлал | Акушерство, гинекология, бесплодия | Оobstetrics’ and gynecology and infertility |
35 | Төрөлхийн адреногениталь хам шинж | Врождённый адреногенитальный синдром | Congenital Adrenal Hyperplasia |
36 | Эмэгтэйчүүдийн бэлэг эрхтний гаж хөгжлийн үе дэх нөхөн сэргээх хагалгаа | Пластическая операция Врождённой аномалии развития влагалища
| Complete Mayer –Rokitansky-Kustner-Hauser Syndrome: Vaginal re-constructive surgery |
37 | Өндгөвчний төрөлхийн дутуу хөгжлөөс үүдсэн үргүйдэл | Синдром истошения яичников | Subfertility due to premature ovarian failure |
38 | Эрэгтэйчүүдийн үрийн сувгийн эмгэгээс үүдсэн үргүйдэл | Мужское бесплодие в связи с обструкций семенных каналов и с истошением гонад | -Male infertility due to obstructive azospermia and testicular failure |
39 | Ихэр жирэмсний үед ургаас урагт цус юүлэгдэх хам шинжийн үеийн лазер эмчилгээ | Лазер лечения твин фетальной транфузий | Twin to twin transfusion syndrome |