Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно

Хуучирсан мэдээ: 2015.12.08-нд нийтлэгдсэн

Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно

2015 оны 12 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:  

 Бүх нутгаар үүлшиж, баруун, төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, Алтайн уулс болон Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 13-18 градус, Орхон-Сэлэнгэ,  Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын сав газраар 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 9-11 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус хүйтэн, харьцангуй чийг 87 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 

 

 2015 оны 12 дугаар сарын 09-нөөс 12 дугаар сарын 13-ныг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан  төлөв:   

 

 9-нд нутгийн зүүн хэсгээр, 10,11-нд нутгийн баруун хэсгээр, 12-нд ихэнх нутгаар цас орно. Салхи 9-нд говь талын нутгаар, 10-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. 

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус хүйтэн, харьцангуй чийг 87 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж