Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ онд төгссөн 1648 сурагч, өмнөх жил төгссөн 204 сурагч буюу нийт 1852 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалтад орохоор бүртгүүлжээ. Сургууль төгсөгчдөд суудлын хуваарьтай шар хуудсыг олгож эхэлсэн бөгөөд арваннэгдүгээр анги төгсөгчид шар хуудсаа ангийн багшаасаа өмнөх жил төгсөгчид иргэний үнэмлэхий хамт Боловсрол соёлын газраас авч байгаа гэнэ. Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 16-19-ний өдөр улсын тэргүүний Дэлгэр мөрөн цогцолбор сургууль дээр болох аж.
А.Зул