К.Тарантино цагдаа нарын хоригоос айхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2015.12.07-нд нийтлэгдсэн

К.Тарантино цагдаа нарын хоригоос айхгүй гэв

К.Тарантино цагдаа нарын хоригоос айхгүй гэв

Найруулагч Квентин Тарантино удахгүй нээлт нь болох гэж буй “The Hateful Eight” киноны хэвлэлийн хурлын үеэр “Цагдаа нарын эрх мэдлээ хэтрүүлж байгааг зүгээр хараад суухгүй” гэсэн байна.

Өнгөрсөн аравдугаар сард цагдаа нар хүний эрхийг зөрчиж буйг эсэргүүцсэн жагсаалд оролцож, цагдаа нарыг “алуурчид” гэж хэлсний дараа АНУ-ын цагдаагийн байгууллагууд түүний бүх киног хориглоно гэж сүрдүүлсэн юм.

Харин эрх мэдлээ хэтрүүлэн, хүний эрхийг зөрчдөг цагдаа нарыг буруутгасан Тарантино цагдаагийн хоригоос айхгүй гэдгээ мэдэгджээ.

Тэрбээр "Цагдаа нар хуйвалдаад дургүй хүнээ гавлаж, баривчилдаг байж болохгүй. Бас ингэж хэллээ гээд энгийн иргэнийг сүрдүүлж, заналхийлэх ч ёсгүй” гэсэн юм.

"Хар болон өнгөт арьстнуудын эсрэг чиглэсэн, тэднийг ялихгүй хэргийн төлөө шоронд хорьж, эрх чөлөөнд нь халддаг цагдаа нар хэрэггүй. Ийм байдал нийгэмд зөвхөн үл итгэлцлийг л төрүүлж байна” гэжээ.

Квентин Тарантиногийн “The Hateful Eight” кино энэ Зул сарын баяраар нээлтээ хийж, кино театруудаар гарч эхлэх юм. Кинонд түүний уран бүтээлийн хамтрагч жүжигчин, Самуэль Л.Жексон, Курт Рассел нар тоглосон байна.

Н.ЭНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж