Beatles-ийн шинэ хөшөөг босгожээ

Хуучирсан мэдээ: 2015.12.07-нд нийтлэгдсэн

Beatles-ийн шинэ хөшөөг босгожээ

Домогт дөрвөл төрөлх хотдоо сүүлчийн тоглолтоо 1965 оны арванхоёрдугаар 5-нд хийсэн түүхтэй. Энэ ойг нь тохиолдуулан Ливерпульд The Beatles-ийн шинэ хөшөөг нээжээ.

Ливерпулийнхэн ганцхан өөрсдийн хамтлагаа л шүтэн биширч ирсэн. Beatles-ийн шинэ хөшөө тэдний бахархлын нэг нь болох нь дамжиггүй. Домогт дөрвөлийг шүтэн бишрэгчдэд одоо энэ хотод очиход бас нэг шүтэх хөшөө нь ийнхүү нэмэгдлээ. Хөшөөний нээлтийг сүүлчийн тоглолтоо хийсэн өдөр нь тэмдэглэн хийжээ. Энди Эдвардс гэдэг барималчийн бүтээсэн хөшөө Pier Head гэх голын эргийн районд байрлуулагджээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж