“Үхэл үгүй” номын нээлт болно

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

“Үхэл үгүй” номын нээлт болно

XX зууны шилдэг 100 сэтгэгчийн нэг Элизабет Кюблер-Россын “Үхэл үгүй” номыг “Гоодаль” сэтгүүлийн эрхлэгч байсан Ц.Амгалан монгол хэлнээ орчуулан гаргажээ. Тэрбээр өнөөдөр “Үхэл үгүй” номынхоо нээлтийг 18.00 цагт “Чойжин ламын сүм”-д хийх гэж байна. Ц.Амгалан энэхүү номоо худалдаанд гаргахаас өмнө Хүүхдийн хорих ангид, эмэгтэйчүүдийн хорих ангид болон Эх Нялхас Эрдэм шинжилгээний төв, Хавдар судлалын Үндэсний төвийн номын санд хандив болгон тарааж өгөөд байгаа юм. Тэрбээр Элизабет Кюблер-Россын энэхүү номын цувралуудыг үргэлжлүүлэн орчуулж, Монголын уншигчдад хүргэхээ амласан юм.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж