Утга зохиолын хамгийн “баян” шагналын эзэн

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

Утга зохиолын хамгийн “баян” шагналын эзэн

Ирландын зохиолч Колум Макканн Дублины олон улсын утга зохиолын шагнал “ИМПАК”-ын эзэн боллоо. Энэ нь утга зохиолын салбарт олгодог хамгийн их мөнгө дагалддаг шагнал бөгөөд 100 мянган евро эзэндээ очдог юм. Түүний бичсэн “Агуу их дэлхий эргэлдэж л байг” нэртэй романд нь дээрх шагналыг олгожээ.


43 орны 166 нийтийн номын сангаас 161 бүтээлийг нэр дэвшүүлсэн байна. Тэдгээрээс 10 нь шигшигдэж үлдэн Колумын роман тунаж хоцорчээ. Шүүгчдийн зөвлөл түүний зохиолыг “Цаг хугацаанд захирагдахгүйгээр цаг хугацааны тухай бидэнд өгүүлсэн XXI зууны гайхамшигт роман” хэмээн тодотгосон юм. Уншигчийн тархи толгойд амьдрал хийгээд урсах он жилүүдийн тухай  асар эргэлзээтэй бодлыг үлдээж буйгаараа энэхүү романы гайхамшиг оршиж байгаа ажээ.


“ИМПАК”-гийнхаас их мөнгө дагалддаг утга зохиолын цорын ганц шагнал бол Нобелийн шагнал. Гэвч бүтээлд бус бүтээлийн эзэнд олгодөг билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж