Намын бүлгүүд хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2015.12.07-нд нийтлэгдсэн

Намын бүлгүүд хуралдаж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордны “А” танхимд, УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан “Б” танхимд тус бүр үргэлжилж байна.

Ардчилсан намын бүлгийн хуралдаанд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар мэдээлэл хийсэн аж. Мөн бүлгээр сонгуулийн тогтолцооны талаар ярилцах юм байна. УИХ-д Сонгуулийн тухай гурван төсөл өргөн мэдүүлэгдсэн. Тэр бүрт сонгуулийн тогтолцоог тусгасан. УИХ дахь Ардчилсан намын бүлэг 48х28 буюу одоогийн тогтолцоогоо хадгалах, МАН-ын бүлэг 48 тойргоос, 28 нь намын нэрсийн жагсаалтын ард бичигдэх ч хүнийг нь харж сонголт хийх боломжийг сонгогчид олгох хувилбарыг тусгах нь оновчтой гэж үзэж байгаа юм.

УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн хувьд 38 нь тойргоос 38 нь улсын хэмжээнд нэр дэвшинэ, тэндээс сонгогч намын нэрийг дугуйлахаас гадна нэр дэвшигчийн нэрийг давхар сонгох хувилбарыг тус бүр санал болгоод байгаа.

Эвслийн бүлгийн хувьд ээлжит хуралдаанаа хараахан эхлээгүй байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж