Эрдагоны мэдэгдлийг няцаав

Хуучирсан мэдээ: 2015.12.07-нд нийтлэгдсэн

Эрдагоны мэдэгдлийг няцаав

Фото: Дмитрий Виноградов / РИА Новости

 

Оросын иргэний давхар харьяалалтай Сирийн бизнесмен Жорж Хесуани (Хасвани), Исламын улс бүлэглэлийн хууль бусаар олборлосон нефтийг Сирид нийлүүлдэг гэж өөрийг нь буруутгасан Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы мэдэгдлийг няцаасан хариулт өглөө. “Сирийн засгийн газар ИУ-аас, надаас, өөр хэн нэгээс ганц ч баррель нефтийг аваагүй гэж би хэлж чадна” хэмээн Хесуани мэдэгджээ.

 

ИУ-ын хяналтад байгаа нутаг дэвсгэрээс нефтийг зөвхөн автоцистернээр нийлүүлэх боломжтой, Учир нь нефтийн хоолойнууд эвдэрсэн байгаа. Ийм тохиолдолд бүх хууль бус нийлүүлэлт нь бүртгэгдэн баталгаажсан байх. Гэтэл ямар нэгэн зураг, баримтыг хэн ч гаргаж тавиагүй гэж тэр хэлжээ.

 

Жилийн өмнө Сирийн сөрөг хүчний интернетийн сүлжээнд гарч ирсэн ганцхан материалд тулгуурлан түүнийг буруутгах болсон гэж Хесуани мэдэгдлээ. Түүний дагуу Европын холбоо Хесуанийг өөрийн хоригийн жагсаалтад оруулсан байна. Дараа нь АНУ бас хоригтоо түүний нэрийг оруулжээ. “Европын холбоотой би заргалдсан байгаа одоо ч зарга үргэлжилж байна” гэж тэр хэлэв.

 

Түүний хэлснээр, Сирийн ерөнхийлөгч Башар Ассадтай найзалдаг нь түүнийг буруутгах ганц шалтгаан болж байгаа гэнэ. Бизнесмен ярихдаа, Сирийн лидер олон нийтийн байгууллагуудын төлөөлөгч нартай уулзаж байх үеэр тэр хоёр танилцсан гэв. Улс орныхоо байдлыг хэрхэн засаж залруулах талаар тэр уулзалт дээр яригдаж, бизнесмен өөрийн бодож санаж явсан зүйлээ Ассадад ярьсан байжээ.

 

Оросын иргэншлэлийг хорь гаруй жилийн өмнө авсан гэж мэдэгдэв. Тэрээр 1968 оноос ЗХУ-д амьдарсан, Ленинградын политехникийн дээд сургуулийг дүүргэсэн, түүний Hesco компанийн төв байр нь Москвад байдаг гэж мэдэгджээ. Түүний сонирхолд нефть, хийн байгууламжуудын босголтын ажил ордог гэнэ.

 

Эрдоган арванхоёрдугаар сарын 3-нд мэдэгдэхдээ, Орос Исламын улстай нефтийн наймаа хийдэг гэсэн баталгаа байгаа гэсэн юм. Тэр Хесуани хэт даврагчдаас нефть худалдан авдгаа батална гэв. Мөн тэрээр нефтийн хулгайн наймаанд “Оросын алдартай шатарчин” холбоотой гэсэн байв. Гэхдээ хэн гэдгийг тодруулсангүй.

 

Туркийн сөнөөгч онгоцнууд арваннэгдүгээр сарын 24-нд Сирийн нутаг дэвсгэрт Оросын бөмбөгдөгч Су-24 онгоцыг сөнөөсний дараа орос-туркийн харилцаа эрс муудсан юм. Энэ довтолгооны шалтгаан нь Турк алан хядагчдаас хямд нефть худалдан авч ашиг олж байгаа нь болсон гэж Оросын БХЯ үзсэн юм. Туркийн эрх баригчид үүнийг үгүйсгэсэн байгаа.

 

Арваннэгдүгээр сард АНУ-ын Сангийн яам, Европын холбоо хоёр Хесуанийн эсрэг хориг арга хэмжээ авчээ. Түүнийг Исламын улс-ДАИШ ба Сирийн засгийн газрын хоорондын нефтийн зуучлагч гэж үздэг. Тэр хоригийн жагсаалтад Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжиновыг оруулсан байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж